биотехнологич

манайхаан дамдинсүрэн багшийн/биофизикийн/ 500 асуулт

Биофизикийн асуултууд:
1. Устөрөгчийн атом юу юунаас тогтдог вэ?
2. Устөрөгчийн атомын радиус хэдэн нм орчим байдаг вэ?
3. Устөрөгчийн атом доторхи электроны цахилгаан потенциал энерги ямар байх вэ?
4. Устөрөгчийн атом доторхи электроныг юу юугаар тодорхойлох вэ?
5. Устөрөгчийн атом доторхи электроны цахилгаан потенциал энергийн график?
6. Устөрөгчийн атом доторхи электроны кинетик энергийн утгууд ямар байх вэ?
7. Зарчмын (гол) квант тоо?
8. Устөрөгчийн атом доторхи электроны хамгийн бага энерги юутай тэнцүү вэ?
9. Устөрөгчийн атом доторхи электрон энергийн E1-төвшинөөс Е2 төвшинд шилжихэд шаардагдах энерги?
10. Нэг фотоны энерги ямар байх вэ?
11. Нэг фотоны долгионы урт ямар байх вэ?
12. Нэг моль фотоны энерги ямар байх вэ?
13. Устөрөгчийн атомын электроныг E1-энергитэй төвшинөөс Е2-энергитэй төвшинд гаргах гэрлийн долгионы уртыг ол.
14. Устөрөгчийн атом доторхи электроны байршлыг юугаар тодорхойлох вэ?
15. Устөрөгчийн атом доторхи электроны өнцгийн моментийн хэмжээ юутай тэнцүү вэ?
16. Устөрөгчийн атом доторхи электроны орбитын квант тоо ямар утга авах вэ?
17. Устөрөгчийн атом доторхи электроны өнцгийн моментийн чиглэл ямар байх вэ?
18. Устөрөгчийн атом доторхи электроны соронзон квант тоо ямар утга авах вэ?
19. Электроны спин гэж юу вэ?
20. Электроны спин ямар утга авдаг вэ?
21. Электрогы спин ямар ямар чиглэлтэй байж болох вэ?
22. s-орбиталийн хэлбэр ямар байх вэ? Зур
23. p-орбиталын хэлбэрүүдийг зур
24. d-орбиталын хэлбэрүүдийг зур
25. sp3-гибрид орбиталуудын хэлбэрийг зур
26. Метаны молекулын орбитал бүтцийг зур
27. Метан үүсгэгч бактериуд ямар орчинд амьдардаг вэ?
28. Амин хүчлийн 3 хэмжээст бүтцийг зур
29. pH-ийн тодорхойлолт?
30. Амин хүчлүүдийг цахилгаан шинжээр нь хэд хувааж болох вэ?
31. pH бага үед амин хүчлийн цэнэг ямар байх вэ?
32. pH 14 байх уусмалд байгаа амин хүчлийн цэнэг ямар байх вэ?
33. Азотын атомын электрон конфигурацийг бич
34. NH4-ийн цэнэг ямар байх вэ?
35. Азот бэхжүүлдэг бактерийн гол үүрэг юу вэ?
36. Азотын молекулын орбиталын бүтцийг зур
37. Азотын молекулын химийн шинж чанар
38. Агаар дахь азотын молекулын хувь хэмжээ
39. Пептид холбоос ямар төрлийн холбоос вэ?
40. Ковалент холбоосын энерги?
41. Уургийн анхдагч бүтэц гэж вуг хэлдэг вэ?
42. Нуклейн хүчлийн анхдагч бүтэц гэж юуг хэлдэг вэ?
43. Устөрөгчийн холбоосын тодоройлолт
44. Устөрөгчийн холбоос ямар төрлийн харилцан үйлчлэлд хамаарах вэ?
45. Уургийн хоёрдогч бүтэц
46. Нуклейн хүчлийн хоёрдогч бүтэц
47. Агаар дахь хүчилтөрөгчийн хувь хэмжээ
48. Хүчилтөрөгчийн атомын электрон бүтэц (конфигураци)
49. Хүчилтөрөгчийн молекулын орбиталын бүтцийг зур
50. Хүчилтөрөгчийн химийн шинж чанар
51. Усны молекулын 3 хэмжээст бүтэц
52. Усны ууршихын хувийн дулаан
53. Устөрөгчийн холбоосын энерги
54. Агаарын чийг гэж юу вэ?
55. Ямар температурт усны уурын конденсаци явагддаг вэ?
56. Агаарын дулааны хөдөлгөөний энерги юутай тэнцүү вэ?
57. Ямар учраас усны гадрагын таталцалын хүч үүсдэг вэ?
58. Усны бүтэц, кластер
59. Мөсний бүтэц
60. Усны фазын шилжилт
61. Нэрсэн эсвэл борооны усны pH?
62. Ус удаан халж, хөрдөгийн учир юу вэ?
63. Усны нягт температураас хамаарах онцлог
64. Фосфорын атомын электрон бүтэц
65. Фосфатын молекул бүтэц
66. Фосфат хэдэн pK-тай вэ?
67. АТФ ба АДФ-ийн макро-эрг холбоосын энерги хэд вэ?
68. Нэг макро-эрг холбоосын энергээр хэдэн устөрөгчийн холбоосыг салгаж болох вэ?
69. Уургийн гуравдагч бүтэц
70. Миоглобины бүтэц ямар бүтцэд хамаарах вэ?
71. Уургийн дөрөвдөгч бүтэц
72. Гемоглобины 4-дөгч бүтэц?
73. Миоглобин хүчилтөрөгчтэй холбогдох чадвар хүчилтөрөгчийн концентрацаас хамаарсан график
74. Гемоглобин хүчилтөрөгчтэй холбогдох чадвар хүчилтөрөгчийн концентрацаас хамаарсан график
75. Натрийн атомын электрон бүтэц (конфигураци)
76. Хлорын атомын электрон бүтэц (конфигураци)
77. Хоолны давсны молекул (кристал) бүтэц
78. Ион холбоосын энерги
79. Хоолны давсны уусмалд натри ба хлор ямар хэлбэртэй байх вэ?
80. Юуг физиологийн уусмал гэдэг вэ?
81. Эртний далайд биомолекул үүсгэсэн энергийн эх үүсвэрүүд?
82. Нуклейн хүчлийн үндсэн үүрэг
83. Уургийн үндсэн үүрэг
84. Липидийн үндсэн үүрэг
85. Нүүрс-усны үндсэн үүрэг
86. Биомолекулын бүтцэд өөрчлөлт гаргадаг зарим физик хүчин зүйлүүд
87. Фосфолипидийн бүтцийн бүдүүвчийг зур
88. Фосфолипидийн цахилгаан шинж чанар
89. pH багатай уусмалд фосфолипид ямар цэнэгтэй байх вэ?
90. Фосфолипидийн уусмалыг шүлтээр титрэлсэн муруйг зур
91. Гидрофилл харилцан үйлчлэл?
92. Гидрофоб харилцан үйлчлэл?
93. Фосфолипидийн давхар үеийн бүтэц
94. Биомембраны шигтгээт (мозайк) загвар
95. Биомемраны динамик шинж чанар
96. Биомембраны бодис нэвтрүүлэх шинж чанар
97. Биомемран юунаас тогтдог вэ?
98. Липид юунаас тогтдог вэ?
99. Уусмалын pH их байхад өөхний хүчлийн цэнэг ямар байх вэ?
100. Усны гадрага дээр өөхний хүчил ямар бүтэц үүсгэх вэ?
101. Агаарт савангийн хөөс ямар бүтэц үүсгэх вэ? Зур
102. Хирийг тойрч өөхний хүчилийн ямар бүтэц үүсгэх вэ? Зур
103. Гидрофоб харилцан үйлчлэл?
104. Хоёр pK-тай хүчлийг шүлтээр титрлэхэд ямар муруй гарах вэ?
105. pH14 байхад органик биш фосфатын цэнэг ямар байх вэ?
106. Хоёр амин хүчил (2 глюкоз, 2 нуклеотид эсвэл өөхний хүчил глициринтэй холбогдоход ч нэгэн адил) холбогдоход ямар нэгдэл үүсэх вэ?
107. Фосфолипидийн толгойн хэсгийн цахилгаан шинж?
108. Фосфолипид усны гадрага дээр ямар бүтэц үүсгэх вэ? Зур
109. Фосфолипид усны гүнд үүсгэх хоёр бүтцийг зур
110. Бүх төрлийн мембранаар чөлөөтэй нэвтэрдэг бодис юу вэ?.
111. Уусмалтай савыг баруун ба зүүн хоёр хэсэгт хуваасан хуванцар саадад гаргасан 1 мм диаметртэй нүхэнд байрлуулсан фосфолипид ямар бүтэц үүсгэх вэ? Зур
112. Уусмалтай савыг баруун ба зүүн хоёр хэсэгт хуваасан хуванцар саадад гаргасан нүхэнд үүссэн фосфолипидийн давхар үеэр ион нэвтэрч байгаа эсэхийг хэрхэн турших вэ?
113. Уусмалтай савыг баруун ба зүүн хоёр хэсэгт хуваасан хуванцар саадад гаргасан нүхэнд үүссэн фосфолипидийн давхар үеийн аль нэг талд нэмсэн бодис нэвтэхгүй бол эсрэг талын төвшин яах вэ?
114. Хар мембраны аль нэг талд натри, кали, кальцийн давс нэмэхэд ямар үзэгдэл ажиглагдах вэ?
115. Валиномицин бүтэц?
116. “Хар” мембраны аль нэг талын уусмалд валиномицин нэмбэл тэр нь хаана очиж байрлах вэ?
117. Хар мембраны аль нэг талд натри, кали, кальцийн давсны алинийг нь валиномицинтэй үед нэмбэл хар мембранаар гүйдэл үүсэх вэ?
118. Валиномицинтэй туршилтаас мембраны бүтэц ба уургийн тухай ямар төсөөлөл гарсаныг зурж харуулна уу?
119. Уусмалыг 2 хэсэгт хуваасан саадад үүссэн липидийн давхар үеийг яагаад “хар мембран” гэдэг вэ?
120. Гэрлийн микроскопоор харж болох юмны хамгийн бага шугаман хэмжээ?
121. Бодисоор нэвтрэн гарсан электроны урсгалд ямар элементийг “харж” болох вэ?
122. Бодисын гадрагаас ойсон электроны урсгалд юу “харж” болох вэ?
123. Мембраныг электрон микроскопоор харахын тулд OsO4 нэмдэгийн учир?
124. OsO4 юутай холбогддог вэ? Яагаад?
125. Эритроцитийн мембраныг электрон микроскопоор харахын тулд хийх бэлтгэл ажлын дараалал?
126. Эритроцитын мембраны бэлдмэлээр нэвтрэн гарсан электрогы урсгалын замд тавьсан гэрэл зургийн негатив хальсан дээр гарсан зэрэгцээ хоёр хар зураас юуг вэ? Яагаад?
127. 1967 он хүртлэх мемраны бүтцийн тухай төсөөлөл:
128. Мембраны бүтцийн шигтгээт (мозайк) загварыг зур.
129. Мембраны бүтцийн хөдөлгөөнт (динамик) загвар ёсоор мембраны уураг, липидүүд яадаг вэ?
130. Мембраны липид, уураг ямар ямар хөдөлгөөн хийдэг вэ?
131. Уургийн хамгийн гол үүрэг?
132. Химийн урал явагдах бололцоо байсан ч урвал явагддаггүйн учир?
133. Температур нь химийн урвалыг идэвхижүүлдгийн учир юу вэ?
134. Идэвхижлийн энергийг тодорхойлох томъёог бич?
135. Ферментийн урвалын хурд температураас хэрхэн хамаардаг вэ? Зур
136. Ферментийн урвал өндөр температурт явагддагүйн учир юу вэ?
137. Ферментийн урвалын механизм буюу дараалал?
138. Ферментийн урвалын төв гэж юу вэ?
139. Ферментийн урвалын төвийн хамгийн гол шинж чанар юу вэ?
140. Ферментийн урвалын хурд субстратын концентрацаас хамаарсан графикийг зур
141. Ферментийн урвалын хурд субстратын концентраци их үед тогтмол болдогийн учир?
142. Михаэлисийн тэгшитгэлийг бичнэ үү?
143. Михаэлисийн тогтмол бага бол фермент субстратаа холбох чадвар ямар байх вэ?
144. Ямар молекул ферментийн урвалыг саатуулж болох вэ?
145. Ферментийн урвалын хурд уусмалын pH-аас хэрхэн хамаасан график зур?
146. Ферментийн урвалын хурд бүтээгдэхүүний концентраци хэт их бол яах вэ?
147. Ферментийн урвалын хурд генийн төвшинд хэрхэн зохицуулагддаг вэ?
148. Нуклейн хүчлийн хамгийн гол үүрэг юу вэ?
149. Коферментүүдийн гол төлөөлөл?
150. Ходоодонд байдаг ферментийн оптимал pH?
151. Нарийн гэдэсний ферментүүдийн оптимал pH?
152. Ферментийн урвалын хурд ионы концентрацаас хамаардагийн учир?
153. Ферментийн урвалын хурд даралтаас хамаарах учир?
154. АТФ-азын идэвхи ямар ионоос хамаардаг вэ?
155. Цахилгаан орноор тэмтрэх аргын үндэс юу вэ?
156. Устөрөгчийн атомын радиус хэд вэ?
157. Хлоропласт ба митохондрийн шугаман хэмжээ хэдий орчим бэ?
158. мРНХ ба рРНХ-ийн тухай
159. Уурагт олон тохиолддог амин хүчилд харгалзах кодон олон байх уу?
160. Антикодон ямар молекул дээр байх вэ?
161. Ямар молекулд байгаа гурван нуклеотидыг кодон гэдэг вэ?
162. Уураг, нуклейн хүчлийн анхдагч бүтцийг судалдаг үндсэн арга?
163. PCR-ын арга?
164. PAGE-ийн аргаар юу тодорхойлдог вэ?
165. Уургийн уусмал дээр SDS нэмэхэд уураг ямар цэнэгтэй болох вэ?
166. Уураг PAGE-ийн гелээр ямар потенциалтай электрод руу шилжин вэ?
167. Ямар нөхцөлд PAGE-ийн гелээр уураг тогтмол хурдтай хөдлөх вэ?
168. PAGE-ийн гелээр уураг шилжсэн зай түүний молекул массаас хэрхэн хамаардаг вэ? График зурна
169. PAGE-ийн гелээр жижиг уураг хэдий хир зайд шилжих вэ? Яагаад?
170. PAGE-ийн аргад хэдий орчим потенциалын ялгавар, гүйдэл хэрэглэдэг вэ?
171. PAGE-ийн гельд байгаа уурагт үйлчилэх цахилгаан орны хүч?
172. PAGE-ийн гельд байгаа уурагт үйлчилэх үрэлтийн хүч?
173. Диализийн уут гэж юу вэ? Жишээ?
174. Хроматографын арга ямар физик үзэгдэлд үндэслэсэн бэ?
175. Ойлтын спектр гэж юу вэ?
176. Нэвтрэлтийн спектр гэж юу вэ?
177. Шингээлтийн спектр гэж юу вэ?
178. Сариналын спектр гэж юу вэ?
179. Цацаргалтын спектр гэж юу вэ?
180. Ямар гэрлийг туйлширсан гэх вэ?
181. Бодисууудыг спектрээр нь ялгаж таних үндэс юу вэ?
182. Липидийн шингээлтийн спектрийн максимумд харгалзах долгионы урт?
183. Уургийн шингээлтийн спектрийн максимумд харгалзах долгионы урт?
184. Нуклейн хүчлийн шингээлтийн спектрийн максимумд харгалзах
долгионы урт?
185. Нүүрс усны шингээлтийн спектрийн максимумд харгалзах долгионы урт?
186. Цитохромуудын шингээлтийн спектрийн максимумд харгалзах долгионы урт?
187. FAD-ын шингээлтийн спектрийн максимумд харгалзах долгионы урт?
188. FADH2-ын шингээлтийн спектрийн максимумд харгалзах долгионы урт?
189. NAD-ын шингээлтийн спектрийн максимумд харгалзах долгионы урт?
190. NADH-ын шингээлтийн спектрийн максимумд харгалзах долгионы урт?
191. Хлорофилл/а-гийн шингээлтийн спектрийн максимумуудад харгалзах долгионы урт?
192. Хлорофилл/b-гийн шингээлтийн спектрийн максимумуудад харгалзах долгионы урт?
193. Бактерийн хлорофиллийн шингээлтийн спектрийн максимумуудад харгалзах долгионы урт?
194. Хүчилтөрөгчийн шингээлтийн спектрийн максимумуудад харгалзах долгионы урт?
195. Нүүрстөрөгчийн давхар ислийн шингээлтийн спектрийн максимумуудад харгалзах долгионы урт?
196. Усны уурын шингээлтийн спектрийн максимумуудад харгалзах долгионы урт?
197. Гемоглобины шингээлтийн спектрийг зур?
198. Уургийн кристалаас үүсэх Х-туяаны дифракцын зураг ашиглан шууд ба дам аргаар тодорхойлдог хэмжигдэхүүнүүд вэ?
199. Туйлширсан гэрлийн дугуй дихройзмын аргаар уургийн ямар бүтцийг тодорхойлдог вэ?
200. Ямар амин хүчил гэрэл хамгийн сайн шингээдэг вэ?
201. Триптофаны шингээлтийн спектрийн максимумд харгалзах долгионы урт ихссэн бол уг амин хүчил ямар цахилгаан шинж чанартай орчинд шилжин орсон байж таарах вэ?
202. Ацетонд уусгасан хлорофиллийн шингээлтийн спектрийн максимумд харгалзах долгионы урт навчныхаасаа ямар байдаг вэ?
203. Мембран дахь уургийн хөдөлгөөн гэдэгт чухам юуг ойлгох вэ?
204. Уургийн флуоресценцийн спектрийн максимумд харгалзах долгионы урт?
205. Хлорофиллийн флуоресценцийн спектрийн максимумд харгалзах долгионы урт?
206. Урвалын төвийн хлорофиллууд гэрэлд исэлдэх үед ямар, ямар долгионы
уртад харгалзах гэрлийн шингээлт өөрчлөгддөг вэ?
207. Харанхуйд дасгасан навчны хлорофиллийн флуоресценци гэрэлтүүлсний дараа хэрхэн өөрчлөгддөг вэ?
208. Навчыг гэрэлтүүлж байгаад харанхуйлахад гэрэл цацардаг (хлорофиллийн люминесценци) учир юу вэ?
209. Энерги гэж юу вэ?
210. Энергийн нэгж юу вэ?
211. Хөдөлж байгаа биеийн энергийг юу гэж нэрэлдэг вэ?
212. Ямар нэг оронд байгаа биеийн энергийг юу гэж нэрэлдэг вэ?
213. Био-энерги гэж юу вэ?
214. Био-орон гэж юуг хэлж таарах вэ?
215. Дэлхийн таталтын оронд m-масстай биеийг h1 өндрөөс h2 өндөрт гаргахад хийх ажил юутай тэнцүү вэ?
216. Ажлын нэгж юу вэ?
217. Цахилгаан оронд q-хэмжээний цэнэгийг φ1-потенциалтай газраас φ2-потеэциалтай газар зөөхөд хийх ажил юутай тэнцүү вэ?
218. p-даралттай агаар V1-ээс V2-эзлэхүүнтэй болж тэлэхэд хийх ажил юутай тэнцүү вэ?
219. V-эзлэхүүнтэй агаарын даралт p1-ээс p2 хүртэл ихсэхэд хийх ажил юутай тэнцүү вэ?
220. V-эзлэхүүнтэй, p-даралттай агаарын чөлөөт энергийн томъёо?
221. Чөлөөт энергийн нэгж юу вэ?
222. V-эзлэхүүнтэй, p-даралттай агаарын химийн потенциалын томъёо?
223. Химийн потенциалын нэгж юуг хэлэх вэ?
224. Агаар дахь азотын хэмжээ? Процентоор
225. Агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ? Процентоор
226. Агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ зундаа ямар байх вэ?
227. Экватор орчимд хүчилтөрөгч ямар байх вэ?
228. Агаар дахь хүчилтөрөгч 3 миллярд жилийн өмнө хэдий хэмжээтэй байсан бэ?
229. Агаар дахь аргоны хэмжээ? Процентоор
230. Агаар дахь нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ? Процентоор, ppm-ээр
231. Экватор орчимд нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ ямар байх вэ?
232. Нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ зундаа ямар байх вэ?
233. Агаар дахь нүүрстөрөгчийн давхар исэл 1870-аад онд хэдий хэмжээтэй байсан бэ?
234. Агаарын даралт өндрөөс ямар хуулиар хамардаг вэ?
235. Агаарын даралт ямар өндөрт хоёр дахин багасах вэ?
236. Манай орны агаарын даралт хэдий орчим байдаг вэ?
237. Агаар дахь азотын парциал (хэсгийн) даралт?
238. Агаар дахь хүчилтөрөгчийн парциал даралт?
239. Агаар дахь аргоны парциал даралт?
240. Агаар дахь нүүрстөрөгчийн давхар ислийн парциал даралт?
241. Шингэн уусмалыг ямар хийтэй зүйрлэж болох вэ?
242. Хүчилтөрөгч усанд хэр зэрэг уусдаг вэ?
243. Усан дахь хүчилтөрөгчийн хэмжээ?
244. Зундаа халим хойт туйл руу шилждэгийн учир юу вэ?
245. Нүүрстөрөгчийн давхар исэл усанд хэр зэрэг уусдаг вэ?
246. Усан дахь нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ? (0.034 M/L)
247. Цэвэр ус ионжих урвалын химийн тэгшитгэлийг бич?
248. Цэвэр ус ионжих урвалын тогтмол хэдтэй тэнцүү вэ?
249. pH-ийн тодорхойлолт?
250. Цэвэр усны pH хэд байх ёстой вэ?
251. Нэрсэн усны pH хэд орчим байдаг вэ? Яагаад?
252. Борооны усны pH хэдээс бага байвал хүчлийн бороо гэж үздэг вэ?
253. Тасалгааны агаартай тэнцвэрт байгаа усны pH гаднах агаартай тэнцвэрт байгаа усны pH-аас ямар байх вэ?
254. Ус халахад түүний pH өөрчлөгдөх үү? Яагаад?
255. Нэг литр ус хэдэн моль байх вэ?
256. Нэг моль усанд хэдэн молекул агуулагдах вэ?
257. Усанд ууссан бодисын концентрацын нэгж? СИ системд
258. Шингэн уусмалд ууссан бодисын чөлөөт энерги юутай тэнцүү вэ?
259. Биологийн процессийн үед чөлөөт энерги багассан бол энерги ... нэ.
260. Биологийн процессийн үед чөлөөт энерги ихссэн бол энерги ... на.
261. Шингэн уусмалд ууссан бодисын химийн потенциал юутай тэнцүү вэ?
262. Хийн универсал тогтмол, түүний нэгж?
263. Хүний биеийн температур Кельвины хуваариар хэдэн градус байдаг вэ?
264. Ус буцлах температур Фаренхайтын хуваариар хэдэн градус байдаг вэ?
265. Мөс хайлах температур Фаренхайтын хуваариар хэдэн градус байдаг вэ?
266. Химийн потенциалын ялгавар тэгээс бага бол энерги ... нэ.
267. Глюкоз исэлдэх урвалын чөлөөт энергийн өөрчлөлт, дулааны нэгжид?
268. Глюкоз исэлдэх урвалын чөлөөт энергийн өөрчлөлт, ажлын нэгжид?
269. Химийн потенциалын ялгавар тэгээс их бол энерги ... на.
270. Глюкоз нийлэгжих урвалын чөлөөт энергийн өөрчлөлт, дулааны нэгжид?
271. Глюкоз нийлэгжих урвалын чөлөөт энергийн өөрчлөлт, ажлын нэгжид?
272. Химийн урвалын чөлөөт энергийн өөрчлөлтийн томъёо?
273. aA + bB

Сэтгэгдэл үлдээх

01:32 , 2013-4-9 .. Бичсэн: gkjgjj
81

12:58 , 2011-11-27 .. Бичсэн: namuun (зочин)
bio tsahilgaan potentsial bhgui yumu? bga boluu?


talarhal

12:56 , 2011-5-27 .. Бичсэн: Зочин (зочин)
thanks


01:20 , 2011-3-18 .. Бичсэн: Зочин
тблыыб бсоыүоыо

10:28 , 2010-10-23 .. Бичсэн: Зочин
: dajgvi shv баяртай байна


10:09 , 2010-10-21 .. Бичсэн: Зочин
гайхах

12:37 , 2010-7-22 .. Бичсэн: sarnai (зочин)
sn bn тормолзох

{ Сүүлийн хуудас } { 6 -р хуудас Нийт хуудасны тоо: 7 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

 Бруцеллёз
баклаврын сургалтын төлөвлөгөө
Ион солилцооны хроматографи
Сүү хүчлийн бактерыг бэхжүүлэх, хэрэглэх /орчуулга/
biotehnologi ba genetik
манайхаан дамдинсүрэн багшийн/биофизикийн/ 500 асуулт
уул уурхайн биотехнологи

Найзууд

idiomatic-dormant