биотехнологич

Ион солилцооны хроматографи


Хроматографи  

Хроматографи бол молекулыг бүтэц болон найрлагын ялгаан дээр нь тулгуурлан ялгаж авах, цэвэршүүлэх орчин үеийн арга юм.

Chromatography  гэдэг нь  color writing гэсэн утгатай Грек гаралтай үг.

            19-р зууны дунд үеэс хроматографийн аргыг хэрэглэж эхэлсэн бөгөөд  хамгийн анх хроматографийн аргыг хэрэглэсэн хүн бол Оросын ботаникч Михайл Семёнович Цвет юм. Тэрээр 1903 онд  хлорофиллын судалгаа хийж байх үедээ ургамлын пигментийг CaCO3 – н багана ашиглан ялгаж авсан.

Хроматографийн аргын төрлүүд

MMj02362250000[1]Хроматографийн арга нь дотроо цаасны, ялтасны, баганан гэж ангилагдах бөгөөд баганан хроматографи нь 3 төрөл байна. Үүнд:

Ион солилцооны хроматографи  (цэнэгийн ялгаан дээр тулгуурласан)    

MMj01739940000[1]Гель–фильтрацын хроматографи  (молекулын хэмжээн дээр тулгуурласан)

 Аффины хроматографи        (өвөрмөц шинж дээр нь тулгуурласан)                        

Ион солилцооны хроматографи

Ион солилцооны хроматографи нь уураг, полипептид, нуклейн хүчил, полинуклеотид болон бусад цэнэглэгдсэн биомолекулуудыг ялгаж авах, цэвэршүүлэхэд өргөн хэрэглэдэг хроматографийн арга юм. Энэ аргыг (+) ,(-) ионуудыг өөртөө татаж авах чадвартай цэнэглэгдсэн дүүргэгчийг (матриц) ашиглан, эсрэг цэнэгүүд таталцаж, ижил цэнэгүүд түлхэлцэх зарчмаар, цэнэгийн ялгаан дээр нь тулгуурлан явуулна.

Ион солилцооны бүрэлдэхүүн хэсгүүд

·         Цэнэглэгдсэн хатуу фаз буюу матрикс

·         Ялгаатай цэнэгүүдийн молекулууд агуулсан шингэн фаз

·         Шингэн болон хатуу фазын хоорондын харилцан үйлчлэлд нөлөөлөх ялгаатай цэнэгүүд агуулсан уусмалууд

Ион солилцооны хроматографийн явагдах механизм

 

Дээрхи зурагт (+), (-) цэнэгийг аль алиныг агуулсан уургийг ион солилцооны хроматографийн аргыг ашиглан ялгах буюу цэвэршүүлж авч байна. Ион солилцооны хроматографийн аргаар уураг цэвэршүүлэх процессыг ихэвчлэн клонк буюу баганад явуулна. 

Зураг дээр матрикс болгон (+) цэнэгтэй DEAE-cellulose-ийг ашигласан байна. Үүн дээр холимог цэнэгтэй уургийг хийхэд , эсрэг цэнэгүүд таталцаж, ижил цэнэгүүд түлхэлцэх зарчмын дагуу (+) цэнэгтэй матрикст (-) цэнэгтэй уургийн молекулууд холбогдож үлдэх бөгөөд матрикстай ижил цэнэгтэй буюу (+) цэнэгтэй уургийн молекулууд баганаар урсан гарна. Харин холбогдож үлдсэн (-) цэнэгтэй уургийн молекулуудыг буфферын уусмал ашиглан түрэн гаргадаг. Ингэж гаргахад уургийн фракцууд нь тархалтын коэффициент буюу ион солилцогчтой үйлчлэлцэх чадвараасаа хамааран салдаг.

Молекулуудын матрицад татагдах нь хоёр молекулын хоорондын ионы харилцан үйлчлэлээр зохицуулагдана. Харилцан үйлчлэлийн хүч нь молекул дээрх цэнэгийн байршил болон хэмжээнээс, мөн матрицаас  хамаарна.

 

 

Матриц (Ион солилцогч)

Матрицууд (ион солилцооны адсорбент) нь усанд уусдаггүй, эерэг юм уу сөрөг цэнэгтэй бүлгүүдтэй, урвалын саармаг орчинтой бодисууд юм. Иймд тэдгээрийг анион солилцогчид буюу анионитууд, катион солилцогчид буюу катионитууд гэж ангилдаг. 

·         Катион солилцогчид: Эерэг(+)  цэнэглэгдсэн молекулууд сөрөг(-) цэнэглэгдсэн      матриц-д татагдан, холбогдоно.

 

·         Анион солилцогчид: Сөрөг цэнэглэгдсэн молекулууд эерэг цэнэглэгдсэн матрицтай холбогдоно.

 

Целлюлозын ба гелийн уламжлал (сефадекс, биогель) гэсэн хоёр төрлийн матрицыг (ион солилцогч) голчлон хэрэглэдэг. Целлюлоза ба сефадексийн уламжлал нь 1 моль хүртэлх хүчил, шүлтийн үйлчилгээг тэсвэрлэдэг байхад биогелийн уламжлал нь тэсвэр муутай. Сефадекс, биогелийн уламжлалууд нь рН, давсны концентрацийн өөрчлөлтөнд мэдрэмтгий байхад целлюлозын уламжлал нь мэдрэмтгий биш.

 Ямар матриц хэрэглэх нь тухайн уургийн молекул жингээс хамаарна.

 Уураг нь (+),(-) цэнэгийн аль алиныг нь агуулсан учир катионит, анионитын аль алинтай нь холбогддог.

 Ижил цахилгаан цэнэгт цэг нь < 5 байдаг хүчиллэг уургийг анионит дээр, ижил цахилгаан цэнэгт цэг нь > 8 байдаг шүлтлэг уургийг катионит дээр ялгадаг.

Ерөнхийдөө уургийн pH=9 ба түүнээс доош бол ДЭАЭ(диэтиламиноэтил)- уламжлалууд pH=3.5 ба түүнээс дээш бол КМ(карбоксиметил)- уламжлалууд, pH<3.5 бол фосфо- ба сульфоэтилцеллюлоза-г хэрэглэдэг.  

 

Уургийн хроматографид түгээмэл хэрэглэгддэг матрицууд

Ион солилцогч

Ионизацид ордог бүлгүүд

Диссоциаци явагдах рН

Матриц

Катион солилцогчид

Карбоксиметил-(КМ-)

-О СН2СООН

4-6

Целлюлоза, сефадекс,биогель

Фосфо-(ф-)

-О РО3Н2

2-4

(7-10)

Целлюлоза, сефадекс

Сульфоэтил-(СЭ-)

(СН2)2ОSO3H

Целлюлоза, сефадекс

Анион солилцогчид

Аминоэтил-(АЭ-)

-O(CH2)2NH2

4-9

Целлюлоза

Диэтиламиноэтил-(ДЭАЭ-)

-O(CH2)2N(C2H5)2

6-9

Целлюлоза, сефадекс

Триэтиламиноэтил-(ТЭАЭ-)

- O(CH2)2+(C2H5)3

8-10

Целлюлоза

Гуанидиноэтил-  (ГЭ-)

-O(CH2)2NHCNH2NH

Целлюлоза, сефадекс

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Сэтгэгдэл үлдээх

16:15 , 2016-11-25 .. Бичсэн: hi
affinity chromatografiin medeelel tavij ogooch

15:37 , 2013-10-21 .. Бичсэн: Зочин
цааш нь дэлгэрүүлээд бичээд өгөөч их хэрэгтэй байна

hi

23:07 , 2011-10-31 .. Бичсэн: sumiya (зочин)
eniigee ulam delgeryyleerei ugna haisan hymyysd ene ihil heregtei yum bna nadaaih tus bolloo thanks amjilt гоё шүү тэврэлт

14:35 , 2010-12-24 .. Бичсэн: ariuka (зочин)
raised eyebrow

14:34 , 2010-12-24 .. Бичсэн: Зочин
rolling eyes

14:33 , 2010-12-24 .. Бичсэн: Зочин

ярзайтал инээх


{ Сүүлийн хуудас } { 3 -р хуудас Нийт хуудасны тоо: 7 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

 Бруцеллёз
баклаврын сургалтын төлөвлөгөө
Ион солилцооны хроматографи
Сүү хүчлийн бактерыг бэхжүүлэх, хэрэглэх /орчуулга/
biotehnologi ba genetik
манайхаан дамдинсүрэн багшийн/биофизикийн/ 500 асуулт
уул уурхайн биотехнологи

Найзууд




:-)
 
xaax