биотехнологич | |
biotehnologi ba genetik
13:50
,
2010-05-25
..
3
сэтгэгдлүүд
.. Холбоос
Оршил Биотехнологи нь биологи, хими, генетик, микробиологи техникийн шинжлэх ухааны уулзвар дээр үүссэн салбар дундын судалгаа үйлдвэрлэлийн хосолмол чиглэл юм. Сүүлийн 30-аад жилд нэг зүйлд хамаарах организмын ашигтай генийг бичил мэс ажилбарын тусламжтайгаар салган авч нөгөө зүйлийн амьд биед зохиомлоор шилжүүлэн суулгах боломжтой болсноор генетикийн шинжлэх ухаан нь орчин үеийн биотехнологийг тодорхойлох нэгэн гол хүчин зүйл болж байгаа юм.
Биотехнологи Биотехнологи гэдэг нь амьд бие махбодь, эс, түүний бүрэлдэхүүн хэсгийг ашиглан аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахыг хэлнэ. Дарс, шар айраг эсгэх , тараг бүрэх, бяслаг шахах, талх барих зэрэг нь бичил биетийн биологийн үйл явцад тулгуурласан биотехнологийн хамгийн энгийн арга байсан гэдгийг эрдэмтэд 17-р зууны үед мэдсэн байна. Энэ нь эртний үе буюу гэнэн биотехнологид тооцогддог байна. Биотехнологи нь эдийн засгийн хvчин чадал, нөхцөл байдлаас хамааран сансар судлал, атомын эрчим хvч, нанотехнологи зэргийг бодвол харьцангуй өртөг багатай юм.
Биотехнологийн хөгжлийн үе шат 1. Эртний үе буюу уламжлалт биотехнолог (манай эриний өмнөх 2000 жилийн өмнө Египтэд талх , пиво исгэхэд хөрөнгийг ашигладаг байсан.) 2. Хөгжлийн дунд үеийн биотехнологи (Энэ үеийн нэг том ололт нь антибиотикийн үйлдвэрлэл байсан. Дэлхийн 2-р дайны үед шарх, сорви, халдварт өвчин зэргийг анагаахад антибиотик гол үүрэг гүйцэтгэсэн.) 3. Шинэ үеийн биотехнологи (генийн инженерчлэл) 1987 онд вируст тэсвэртэй хувиргасан гентэй улаан лооль гарган авч талбайд туршсан. Анх 1994 онд АНУ-д генетикийн хувьд хувиргасан улаан лоолиуд худалдаанд гарсан.
Генийн инженерчлэл 1972 онд эрдэмтэн П. Берг ДНХ-ийн эрлийз молекулыг хуруу шилэнд (in vitro) буй болгосон үеэс эхлэн генийн инженерчлэлийн үндэс суурь тавигдсан. Генийн инженерчлэл нь нэг бие махбодийн тодорхой уураг, үйл ажиллагааг хариуцсан генийг нөгөө бие махбодид шилжүүлэн суулгаж удамшлын мэдээллийг өөрчлөх замаар хүний хэрэгцээ шаардлагад нийцсэн биологийн идэвхит болон бусад бодис нийлэгжүүлэгч эс, эд, бие махбодь бий болгоход чиглэгдсэн хавсарга судалгаа юм. Ген инжинерчлэлийн хэрэгсэл Гол хэрэгсэл нь ферментүүд юм. Тэдгээрийн оролцоотойгоор генүүдийг ялгах, зөөвөрлөх, угсрах боломжтой. · Рестриктаза фермент: ДНХ-н хос утаслагийг тодорхой байрлалаар хэрчдэг фермент ба анх 1968 онд бактерийн эсээс илрүүлсэн. Рестриктаза ферментээр генийг таслаж авах нь ген ялгах нэг арга юм.
· Лигаза фермент: ДНХ-н хоёр болон хэд хэдэн тасархай хэсгүүдийг хооронд нь холбож оёдог фермент.
· Вектор молекул: Трансдукцийн үзэгдлийг ашиглан гадны генетик мэдээллийг нэг эсээс нөгөөд дамжуулах зорилгоор зохион бүтээсэн молекулыг вектор гэдэг. / Цагираг хэлбэртэй ДНХ-н молекул юм./ Тухайн векторын зохицуулах элементүүд нь эзэн эсийн удамшлын мэдээлэл илрүүлэх системтэй тохирч байх ёстой. Бөгөөд вектор молекул дараах шаардлагыг хангасан байх учиртай: v Эзэн эсийн дотор бие даан чөлөөтэй хоёрчлогдох. v Эзэн эсэд тогтвортой оршин тогтнох. v Бусдаас таньж, ялгагдах ятар нэгэн маркёр буюу тэмдэгт ген агуулсан байх v Рестриктаза ферментүүдэд таслагдах дэс дараалал нь аль болон цөөн байх Дээрх шаардлагыг плазмид, вирус, фаг, митохондри болон хлоропластын ДНХ-ийн молекулууд хангадаг. / Гэхдээ тэдгээрийг ашиглах зориулалтандаа тохируулан өөрчлөн бүтээдэг. / Генийн илрэл заавал ямар нэгэн эс дотор явагддаг ба ийм эсийг эзэн эс гэх бөгөөд эдгээр нь өөр өөрийн онцлогтой байхаас гадна хоорондоо ген илрүүлэх тогтолцоогоороо ялгаатай байдаг. Эзэн эсүүд генийн инженерчлэлийн үйл ажиллагаанд хоёр үүрэг гүйцэтгэнэ:
Ямар генийг аль эзэн эсэд суулгах вэ? Гэсэн сонголтоос уг ажлын үр дүн хамаарч байдаг Биотехнологи ба генийн клоны арга Орчин үеийн биотехнологийн том ололтуудын нэг бол төрөлжсөн биеийн эсээс ялган авсан бөөмийг өндгөн эсэнд нь шилжүүлэн суулгах замаар амьтан хувилан олшруулах арга зүйг боловсруулсан явдал бөгөөд энэ аргыг клонингийн арга гэнэ. Энэ нь биеийн эсийн бөөмийг шилжүүлэн суулгах замаар уг “ донор ”-ын хуулбарыг бий болгож байгаа, бэлгийн бус үржлийн арга юм. Анх энэ чиглэлийн судалгаа “Биеийн эсийнгенетик” гэдэг чиглэлээр 1960аад оны дундүеэс эхлэн хөгжсөн түүхтэй. Анхны туршилтын объектууд нь мэлхий байлаа. Энэ чиглэлд гарсан анхны том алхам бол1975 онд АНУ-ын судлаач J.Gurdon-ны “Xenopus” мэлхийг клоны аргаар хувилсан ажил байлаа. Шотланд улсын Розлины институтийн судлаачид 1997 онд Долли нэрт хиймэл хонийг насанд хүрсэн хонины арьсны эсийн бөөм, ДНХ-г ашигласан гэдэг. Долли-г хувилган гаргахад нийт 277 удаагийн туршилт оролдлого хийсний 29 нь хөврөл болон хөгжиж, түүнээс 13 хөврөл нь тээгч амьтны умайд бэхлэгдэж чадсан байдаг ба тэдгээрээс ганцхан хурга эсэн мэнд төрсөн түүхтэй.
Төрөл бүрийн өвөрмөц шинж чанартай ургамал, амьтдыг хувилах нь дэлхий дахинд чухал ач холбогдол өгч байна. Жишээ нь: ховордож мөхлийн ирмэгт ойртсон амьтдаа аварч үлдээх, тоо толгойг нь нэмэгдүүлэх нь чухал юм. Америк, Өмнөд Солонгос, Италид клонингийн аргаар хувилсан анхны хvvхдvvд төрсөн. Энэ нь эцэг, эхийн дундаас төрсөн хvvхэд биш. Төрvvлсэн эх нь зөвхөн тээгч, тэжээгч. Олонхи оронд хvн дээр клонингийн туршилт явуулах нь хориотой байдаг нь хэд хэдэн шалтгаантай аж. Хэрэв зөвшөөрвөл, хvн амын хvйсийн харьцаа алдагдах аюултай. Өөрөөр хэлбэл улс vндэстний, хvний эрх чөлөө зөрчигдөж, тэгш эрхт ёс алдагдан, ядуу буурайн ялгаа ихэсч болно гэж эрдэмтэд vзэж байна. Австрали, Америкийн эрдэмтэд хүнийг хувилахад гахайны “хоосон” өндгөн эс ашиглах туршилтыг хийж хүний геном бүхий гахай хүний эс гарган авч тэр нь 32 болтлоо хуваагдан үржиж байжээ. Уг аргаар амьд биеийг хувилан гаргахаас гадна бусад хэрэгтэй гормон, уураг зэргийг гарган авч болно. Инсулинийг үхэр эсвэл гахайн нойр булчирхайгаас ялган авна. (1922 оноос хэрэглэж эхэлсэн) • Нэг хүний жилийн эмчилгээнд 3-5 кг нойр булчирхай хэрэглэгдэнэ. • Үхрийн инсулин хүнийхээс 3 амин хүчлээр ялгаатай • Гахайн инсулийн 1 амин хүчлээр ялгаатай Амин хүчлээрээ ялгааатай эдгээр инсулин хүнд харшлын урвал үүсгэдэг. Хүнд хүний инсулин л хамгийн тохиромжтой. Ген клонийн аргаар мөн хүний өсөлтийн даавар (somatotropin)-г үйлдвэрлэдэг. Ген клонийн арга нэвтрэхээс өмнөх үеийн өсөлтийн гормоныг цогцосны өнчин тархинаас ялган авдаг байсан. Нэг өвчтөний жилийн хэрэгцээг хангахад 8 цогцос хэрэгтэй Гэвч ингэж тархины эдээс авсан дааврыг хэрэглэх нь төдийлэн тохиромжтой бус байдаг. Харин орчин үед Хүний a1-антирипсины генийг малд шилжүүлэн суулгаж сүүнээс нь ялган авч эмчилгээнд хэрэглэж байна.
Ген клоны аргаар мөн ганд тэсвэртэй, амт чанар сайтай ,үр ашиг ихтэй ургамлыг гарган авч болно. Дэлхийн нийт хүүхдүүдийн 7% нь хүнсэндээ стандарт цагаан будааг их хэрэглэдэг бүс нутагт амьдарч, А витамины дутагдалтай байдаг нь тогтоогджээ. Стандарт цагаан будаанд А витамин бараг байдаггүй.
Генийн клон ¢ Анагаах ухаанд Инсулин, интерферон зэрэг эм, Гепатит В вирусийнэсрэг вакцин үйлдвэрлэхэд ашиглаж байна. ¢ Хөдөө аж ахуйд Ген суулгасан амьтан ургамал Хортон шавьжид тэсвэртэй, үржил шим сайтай, хадгалалтдаадаг ургамал гарган авах ¢ Үйлдвэрлэлд
Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 5 -р хуудас Нийт хуудасны тоо: 7 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудСүүлийн бичлэгүүд Бруцеллёзбаклаврын сургалтын төлөвлөгөө Ион солилцооны хроматографи Сүү хүчлийн бактерыг бэхжүүлэх, хэрэглэх /орчуулга/ biotehnologi ba genetik манайхаан дамдинсүрэн багшийн/биофизикийн/ 500 асуулт уул уурхайн биотехнологи Найзууд |