биотехнологич

 Бруцеллёз

 Бруцеллёзын тодорхойлолт 

—  Бруцеллёз нь бүх төрлийн мал, амьтад, хүнийг цочмог, архаг явцтайгаар өвчлүүлэн дэлүү, элэг, үе мөч, нөхөн үржихүйн эрхтэн зэргийг эмгэгшүүлдэг халдварт өвчин юм.

Үүсгэгч

—  Бруцеллёз Brucella-ын төрөлд хамаарах B. abortus, B. melitensis,  B. suis, B. canis, B. neotoma, B. ovis зүйлийн нянгуудаар үүсгэгдэх бөгөөд зүйлүүд нь дотроо 3–9 амь хүрээтэй. Бруцелл нь өөрийн гэсэн тодорхой эзэнтэй бөгөөд хонь, ямааныхыг B. melitensis, үхрийнхийг B. abortus, гахайнхыг B. suis, хуцныхыг B. ovis, бутны хулганыхыг B. neotoma,  нохойныхыг B. canis гэх боловч үндсэн эзнээ сольж өөр төрлийн мал, амьтныг өвчлүүлэх тохиолдол байдаг.

Зүйлүүд

Biovar/Serovar

Эзэн амьтан

Хүнд халдварлах

B. abortus

1-6, 9

Муур

+

B.melitensis

1-3

Хонь, ямаа

+

B. suis

1, 3

Гахай

+

2

Буга

+

4

Цаа буга

+

5

Мэрэгч амьтад

+

B. canis

-

Нохой

+

B. ovis

-

Хонь

-

B. neotomae

-

Харх

-

B. maris (?)

Хөхтөн амьтад

?

Морфологи

—  Грам сөрөг будагддаг, 0.5-2 мкм урт, 0.3-0.5 мкм өргөн, нэг, хоёроор болон бөөнөөр байрласан оршилтой, үл мэдэг зуйван, савханцар хэлбэртэй, жижиг бактери юм.

—  Биохими, физиологи

—  Исэлдэх +

—  Nonfermentative

—  Уреаза+Каталаза +

—  H2S ялгаруулдаг нь B. abortus ба B. suis

Физиологи

—  Brucella-ийн амьдрах тохиромжтой оптималь нь:

—  Темпратур 370С

—  рН 6,6-7,6

—  СО2 5-10%

Эсрэг төрөгчийн бүтэц ба ангилал

—  Хоёр үндсэн эсрэг төрөгчтэй: A ба M

—  Brucella-н 3 зүйлд энэ 2 үндсэн антиген нь өөр өөр харицаагаар агуулагддаг :

  B.abortus :   A:M=20:1

  B.melitensis: A:M=1:20

  B.suis:       A:M=2:1

Тэсвэрт чанар

Бруцелл нь халуунд тэсвэр муутай боловч хүйтэн сэрүүнд удаан амьдарч чаддаг онцлогтой нян. Тасалгааны дулаанд байгаа сүүнд 15-30 хоног, хөлдүү цөцгийнд 22 хоног, маханд 1-1.5 сар, +100С хэмд байгаа ноос, ноолуур, хөөвөр, хялгасанд 2 сар гаруй, газрын хөрсөнд 40-60 хоног, тогтоол усанд зун 3 сар, өвөл, хавар, намарт 5-6 сар, чийгтэй бууцанд 1.5-2 сар хүртэл тус тус амьд байна.

B. abortus

—  Амьдарч чадах хугацаа:

       Бяслагт 4oC: 180 өдөр !!!

       Усанд 25oC: 50 өдөр

        Мах ба давсалсан маханд: 65 өдөр

        Өтөгөнд: 12oC: 250 өдөр !!!!

Халдвар дамжих зам

Brucellа хүний биед тархах

—  Бруцеллёзын халдварын эх булаг нь өвчтэй мал, амьтад юм. Өвчилсөн малын шээс, баас, зулбадас, хаг, төлийн ус зэргээр бруцелл хэдэн арван тэрбумаар гадагш хаягдан хашаа хороо, бэлчээр ус, хэвтэр бууц, тэжээл, тоног хэрэгсэл, малчны гутал хувцас зэргийг бохирдуулан улмаар эрүүл мал, амьтан, хүнд шууд хавьтал болон хоол тэжээл, амьсгал, шархалсан арьс зэргээр халдварлаж өвчин цаашид тархах үндэс болно.

Өвчний эмнэл зүйн шинж тэмдэг:

Нууц үе нь 2–3 долоо хоног үргэлжлэх ба өвчний явц нь цочмог, архаг, далд хэлбэрээр явагдана. Гол шинж тэмдэг нь хээлтэй мал зулбах шинжээр илэрнэ. Бруцеллёзоор өвчилсөн хээлтэй малын үтрээ, дэлэн хавагнаж үтрээнээс салслаг шингэн гарах, хээл хаях, хаг саатах, өвдөг, бэрэвхийн үе хавагнаж доголох, бух, хуц, ухна, бодонгийн төмсөг хавагнан үрэвсэх зэрэг шинж тэмдэг үзүүлнэ

Ариутгал устгал

—  70-750С-д 5-10 минут

—  600С-д 30 минут

—  Фенолын 1-3%-н уусмалд 1 цаг

—  Формалины 1-2% уусмалд 3 цаг 


Сэтгэгдэл үлдээх

16:18 , 2010-10-26 .. Бичсэн: Зочин
cool

01:06 , 2010-09-18 .. Бичсэн: xvv
гоё шүү их хэрэгтэй блог байна.

{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 7 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд


Сүүлийн бичлэгүүд

 Бруцеллёз
баклаврын сургалтын төлөвлөгөө
Ион солилцооны хроматографи
Сүү хүчлийн бактерыг бэхжүүлэх, хэрэглэх /орчуулга/
biotehnologi ba genetik
манайхаан дамдинсүрэн багшийн/биофизикийн/ 500 асуулт
уул уурхайн биотехнологи

Найзууд




:-)
 
xaax